МИНУ ЦАГААН САР
Нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ.
Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар өөр өөрөөр нэрлэдэг. Малын шагайг ийнхүү таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хогруу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг. Монголчууд эртнээс малын шагайгаар олон янзын тоглоом тоглосоор ирсэн. Тухайлбал Алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх орхих, морь уралдуулах, шагай таалцах, бөгцөг няслах, шагай шүүрэх гэх мэт.
Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа дөрвөн бэрх буулгах тоглоомоор тоглодог заншилтай. Дөрвөн удаа дөрвөн бэрх буулгасан хүнийг тэр жилд азтай сайн явна гэж бэлгэддэг.
Монгол Нүүдэлчдийн Тайлбар Толь номоос бэлтгэв.