-
Мину Посын Дархан хотын харилцагч Б.Оюунчимэг2024.09.13
-
Мину Пос орон нутагт 5 дахь салбараа нээлээ2024.06.24
-
БАЯНХОНГОР ЗЭЭЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ2024.06.12
-
ДОРНОД ЗЭЭЛИЙН ТӨВ нээлтээ хийлээ2024.05.20
-
МИНУ ДАРХАН ЗЭЭЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2024.04.05
-
PEARL ЗЭЭЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2024.02.05
-
МИНУ ПОСИЙН ЭЭЛЖИТ АЯН ЭХЭЛЛЭЭ.2024.01.31
-
МИНУ ЦАГААН САР2024.01.30
-
МИНУ ЭРДЭНЭТ САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.2024.01.18
-
Мину Аян ДАРХАН хотод үргэлжилж байна2024.01.10
-
ХАРХОРИН ЗЭЭЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.2024.01.09
-
Minu Pos Монголын бүх арилжааны банк, бүх цахим хэтэвчтэй холбогдлоо2023.11.07
Манай нөхөр: “Мину Пос - Миний бизнесийн түнш” гэж хэлэх дуртай.
Анх 2009 онд Дархан хотод ирснээс хойш хувийн бизнесээ эрхэлж буй Б.Оюунчимэг сүүлийн 14 жил санхүүгийн байгууллагуудтай тогтмол харилцаж иржээ. Иймээс ч “МинуПос”-ийн хэрэглэгч болоод, давуу тал, хурдан шуурхай, ил тод байдлыг нь түргэн анзаарч үнэнч хэрэглэгч нь болсон байна. “МинуПос”-ийн шинэ хэрэглэгч болоод “Эргэлтийн хөрөнгийн зээл”-д хамрагдах хүсэлт илгээхэд эдийн засагч хариуд нь “та өөрийн лангуу түрээсийн гэрээгээ илгээгээд эргэлтийн хөрөнгийн зээлээ аваарай” гэхэд нь өөртөө итгэж чадалгүй хажуу лангууны хүндээ тэр хариуг уншуулж байсан гэдэг. Тэр даруйд бизнесээ томруулахаар хүссэн зээлээ аваад нөхөртэйгээ ярьж байсанчлан бизнесээ тэлж томруулсан.
Зөвхөн авахад амар төдийгүй зээлээ эргэн төлөхөд ч өдөр бүр маш бага дүнгээр төлөх боломжтой байдаг нь сардаа нэг их дүнгээр зээд төлөхөөс амар байсныг энд дурдах нь зүйтэй.
Ялангуяа гэр бүлээрээ хувийн бизнес эрхэлж байгаа нөхөр бид хоёрт зээл олгох санхүүгийн байгууллага байхгүй байх гэж бодож байсан нь бүр эсрэгээрээ эргэсэнд тухайн үедээ гайхсанаа нуусангүй. Өмнө нь өөр банкнаас зээл авах гээд судлуулж байхад нь 14 хоног материалаа бүрдүүлсний дараа амьдарч байгаа багийн засаг даргаасаа тодорхойлолт аваад ир гээд явуулсан нь түүнд өнөөдрийг хүртэл бизнес эрхлэхэд тулгарч байгаагүй хүнд суртал байжээ.
Харилцагч, компани хоёрын дунд итгэлцэл хэдийнэ үүссэнийг энэ түргэн шуурхай байдалтай холбож ойлгох нь зүйтэй байх. Яагаад гэвэл Дархан хотод миний дэргэд байгаа банкнаас илүү харилцдаг компани минь Улаанбаатар хотод байгаа ч надтай уулзах шаардлагагүйгээр зээл олгож буйг би хувьдаа итгэлцэл гэж харсан. Тиймээс ч манай нөхөр: “Мину Пос - Миний бизнесийн түнш” гэх хэлэх дуртай. Бид хоёр ойр орчмын наймаа хийж буй хүмүүс дундаа хамгийн анх Мину Посийн хэрэглэгч болсон.
Би л гэхэд таван хүнийг танай харилцагч болгосны хамгийн сүүлийн хүн нь саяхан “Мину Пос”-ийн борлуулалтын баг Дархан хотод ажиллахад гэрээ хийсэн. Бидний хоорондоо ярьдаг нэг зүйл нь Мину Пос-ийн хамт олон бидэнд үйлчилгээгээ зарж биднийг ашиг л гэж үзэхээс илүү биднийг ойлгож, бид яаж туславал таны бизнес амжилттай байх вэ гэж үргэлж асуудаг хандлага юм. Өөрөөр хэлбэл “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг шиг харилцагчийнх нь бизнес амжилттай байвал өөрсдийнх нь ажил урагштай байх юм байна гэдгийг энэ хамт олон ойлгосон явдал. Мөн Мину Посын шинэ Зээлийн Төв манай Дархан хотод нээлтээ хийсэнд баяртай байна.