Minu Pos Монголын бүх арилжааны банк, бүх цахим хэтэвчтэй холбогдлоо

Төлбөр тооцооны нэгдсэн шийдэл МИНУПОС төхөөрөмж 5 дахь жилдээ зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний компани юм. Монгол орон даяар хот, хөдөө орон нутгийн нийт 25,000 гаруй харилцагчдыг эгнээндээ нэгтгэж хамгийн том төлбөр тооцооны ухаалаг шийдэл болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна. Манай хамт олон дотоодод үйл ажиллагаа эрхэлж буй бүх Арилжааны банк, бүх Цахим хэтэвчээс Нэгдсэн QR кодоор дамжуулан хүссэн дүнгээр төлбөр хүлээн авч, НӨАТ-ын баримт хэвлэх боломжтой болсон амжилтаар 2023 оныг үргэлжлүүлж буйг дуулгахад таатай байна.   

Энэхүү амжилтаа харилцагчидтайгаа хамт тэмдэглэх үүднээс MinuPos эрхэм харилцагчдадаа зориулан “НЭГДСЭН QR” урамшуулалт аяныг 2023.09.20 – 2023.12.20-ны хооронд 3 сарын хугацаатай эхлүүлсэн бөгөөд эхний 1 сарын 2 азтан маань 2023.10.20-ны өдөр тодорч хосоороо Манжуур хотоор аялах эрхийн эзэд болоод байна. 

  • 2 дахь сарын азтанууд 2023.11.20-ны өдөр 11:00 цагт тодорно. Урамшуулалт Аяны тохирол www.facebook.com/minupos Facebook Page Live-аар тодорно.

Хосоороо Манжуур хотоор аялах эрх – 2 хүн 
Нэгдсэн QR ашиглан 10/20-11/20-ны хооронд хүлээн авсан төлбөр нь хамгийн их дүнтэй Бизнес эрхлэгч гарын бэлэг – 15 хүн 
Нэгдсэн QR ашиглан 10/20-11/20-ны хооронд хамгийн олон удаа төлбөр хүлээн авсан Бизнес эрхлэгч гарын бэлэг – 15 хүн    

  • 3 дахь сарын азтанууд 2023.12.20-ны өдөр 11:00 цагт тодорно. Супер шагнал буюу Үзэсгэлэнт Вьетнам улсаар 7 шөнө, 8 өдрийн турш хосоороо аялах эрхийг 2 азтай Хувь Бизнес Эрхлэгч хожих юм. Урамшуулалт аяны тохирол мөн адил www.facebook.com/minupos Facebook Page Live-аар тодорно.  

“НэгдсэнQR” Урамшуулалт Аянд хэрхэн оролцох вэ? 

Эрхэм Бизнес Эрхлэгч та MinuPos төхөөрөмж дээрх Нэгдсэн QR ашиглан төлбөр тооцоо хүлээн авсан 10,000₮ тутамдаа Урамшуулалт Аянд оролцох 1 эрх хожин Үзэсгэлэнт Вьетнам улс, Манжуур хотоор хосоороо аялах эрхийн эзэн болох бөгөөд тус урамшуулалт хөтөлбөрт хэдэн ч эрх үүсгэн оролцох боломжтой.  

МИНУ ПОС-ийг бэлэн төлөлтөөр болон хүүгүй зээлээр худалдан авснаар эрхэм Бизнес эрхлэгч та манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх Банк, бүх Цахим хэтэвчээс хүссэн дүнгээр QR CODE уншуулан төлбөрөө хүлээн авч НӨАТ-ын баримт хэвлэх боломжтой.  

Урамшуулалт хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2023.12.20 

Жич. Байгууллагын харилцагчид хамрагдахгүй.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-11228511232585113639 утсаар, www.facebook.com/minupos Facebook Page-ээс болон MinuPos аппликэйшнээс авна уу.

MinuPos | ЭНГИЙН, БҮГДЭД.